Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэжээлийн улаанбуудайгаар мал тэжээх арга технологийн талаар сургалт хийлээ

Сургалтад 15 сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэжээлийн улаанбуудайгаар мал тэжээх арга технологийн талаар сургалт хийлээ
Тэжээлийн улаанбуудайгаар мал тэжээх арга технологийн талаар сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбуудайгаар мал тэжээх арга технологи болон хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх тухай сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Сургалтад 15 сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.

Дээрх сургалтад оролцсоноор сумдад Монгол Улсын Засгийн газраас зээлээр олгож буй улаанбуудайг хэрхэн ашиглах арга технологид суралцан, цаашид малчдадаа арга зүйн зөвлөмж, зөвлөгөөг хүргэнэ гэж Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Хуваалцах