Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна. Тэр дундаа Их Британи, Герман, Франц зэрэг улсад тэжээвэр амьтан худалдан авах, гэр бүлийн гишүүнээ болгох тоо хэмжээ 2020 оны үеэс 50 хувиар өсжээ. Тэжээвэр амьтан худалдаалах бизнес эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлдэг бизне

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна
Тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэжээвэр амьтны зах зээл эрчимтэй тэлж байна. Тэр дундаа Их Британи, Герман, Франц зэрэг улсад тэжээвэр амьтан худалдан авах, гэр бүлийн гишүүнээ болгох тоо хэмжээ 2020 оны үеэс 50 хувиар өсжээ. Тэжээвэр амьтан худалдаалах бизнес эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлдэг бизнесийн төрөл болж өргөжсөн байна. Гэртээ амьтан тэжээдэг айлууд дан ганц амьтнаа худалдан аваад зогсохгүй түүнийгээ асарч халамжлах, хооллож ундлах бүхий л хэрэгцээг нь хангахын тулд дагалдах хэрэгслийг нь цуглуулдгаас энэ төрлийн бизнес ч мөн цэцэглэж байна.

Амьтны эмнэлгүүдээс гадна амьтан асрах үйлчилгээ, амьтны өдөр өнжүүлэх зэрэг үйлчилгээний газрууд ч дагаад эрчимтэй нэмэгдэж, энэ салбар хэр ирээдүйтэйгээ харуулах болжээ.

Хуваалцах