Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”

Хүрэн баавгайн “гэнэтийн дайралт”-ын үеэр гэрийн эзэн хөлөө гэмтээсэн бол нохой нь багагүй шархтай хоцорсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”
Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужид хүрэн баавгайн тоо толгой ихэсчээ. Үүнээс үүдэн энэ сарын 10-нд Лос-Анжелос хотын захын дүүргийн нэгэн байшингийн арын хашаанд бамбаруушаа дагуулсан эвш “зочилжээ”. Тухайн үед гэрийн тэжээвэр нохой эвш болон бамбарууш руу дайрсан байна. Гэрийн эзэн ч гэсэн нохойгоо хамгаалахаар арга хэмжээ авчээ.

Энэ үеэр мужийн Зэрлэг байгаль, загас, ан агнуурын албаны ажилтнууд шуурхай ирснээр гэрийн эзэн болон нохой аврагдсан аж. Хүрэн баавгайн “гэнэтийн дайралт”-ын үеэр гэрийн эзэн хөлөө гэмтээсэн бол нохой нь багагүй шархтай хоцорсон байна. Харин мөнөөх эвш болон бамбаруушийг Зэрлэг байгаль, загас, ан агнуурын албаны ажилтнууд байгальд нь буцаан тавьжээ.

Хуваалцах