Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Техасын эмнэлгийн 70 гаруй эмч хөл хорионд байна

Эбола вирусээр нас барсан Томас Эрик Данканыг эмчлэх багийн хоёр сувилагч тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдоод байна. Тиймээс Томас Эрик Данкантай харьцсан гэж сэжиглэгдсэн Техасын эмнэлгийн 70 гаруй ажилтанг хөл хорионд оруулаад байгаа аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Техасын эмнэлгийн 70 гаруй эмч хөл хорионд байна
Техасын эмнэлгийн 70 гаруй эмч хөл хорионд байна. Зураг: МҮОНРТ

Эбола вирусээр нас барсан Томас Эрик Данканыг эмчлэх багийн хоёр сувилагч тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдоод байна. Тиймээс Томас Эрик Данкантай харьцсан гэж сэжиглэгдсэн Техасын эмнэлгийн 70 гаруй ажилтанг хөл хорионд оруулаад байгаа аж. Энэ талаар АНУ-ын сувилагчдын холбоо “Сувилагчид халдвар авсан нь тэдний хувцас хэрэглэл бүрэн гүйцэт биш биеийнх нь зарим хэсэг ил гарсан байснаас үүдэлтэй” гэж тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын эрүүл мэндийн албаныхан Эмбер Винсонд эболагийн шинж тэмдэг илрэхээс өмнө өнгөрсөн даваа гарагт нисэх онгоцоор хамт зорчсон 132 хүнийг хайж байгаа гэнэ. Тэрээр “Frontier Airlines” компанийн 1143 дугаар нислэгээр Клийвлэндээс, Охайогоор дамжин Даллас хүрэх чиглэлд зорчсон ажээ.

Одоогоор эбола вирусийн улмаас 5000 орчим хүн нас барж, 10 мянга орчим хүн өвчлөөд байна.

Хуваалцах