Техникийн болон машины сэлбэгийн захуудыг нэг цэгт төвлөрүүлнэ
Өнгөрсөн Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэх” талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, авто замын инженер Н.Адилбиш нар оролцлоо.
Мэдээллийн алба

Тус хэлэлцүүлгийн үер Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Захуудыг нүүлгэн шилжүүлэх гэж байгаа юм биш. Энэ бол асар их цаг хугацаа шаардах ажил. Одоогийн байдлаар бид авто худалдааны байршлийг зөв тодорхойлох, техникийн зах, машин сэлбэгийн худалдааны төвүүдийг нэг газар төвлөрүүлэх асуудал дээр шаргуу ажиллаж байгаа” гэлээ.
Түүнчлэн иргэдийн өгсөн санал хүсэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллах ажээ.