Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа. Зураг: МҮОНРТ

Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагын хүрээнд  тус аймгийн хуучин гурилын үйлдвэрийн байршилд буюу хээрийн нөхцөлд гал түймэр, хот доторх эрэн хайх, өндрөөс эрэн хайх, эмнэлгийн тусламж, химийн ослын үеийн ажиллагаа, дрон болон кибер болоод Хяргас нуурын сургалтын төвд уснаас эрэн хайх, аврах ажиллагаа сэдвийн хүрээнд техникийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

DSC04653

Сургалтыг АНУ-ын Аляскын үндэсний гвардын сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 119, 113, 111 дүгээр анги болон баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын 100 орчим алба хаагч хамрагдсан юм.

Техникийн сургалт нь, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтан болон томилгоот бие бүрэлдэхүүний гамшигтай тэмцэх аргазүйг нэмэгдүүлж, улмаар тухайн орон нутгийн гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой байлаа.

Хуваалцах