Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллага болон “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник хяналтын албаны итгэмжлэлийн үнэлгээнийн ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов
Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов. Зураг: МҮОНРТ

2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллага болон “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник хяналтын албаны итгэмжлэлийн үнэлгээнийн ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ.

Тус хурлаар “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллагыг 2 жилээр, “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник хяналтын албыг 4 жилээр итгэмжлэхийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив. “Олно” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага нь Барилга, байгууламжийн хийц, эдлэлийн чанар болон угсралтын үеийн хяналтыг гүйцэтгэхээр А төрлөөр итгэмжлэгдэж, барилгын салбарын анхны итгэмжлэгдсэн Техникийн хяналтын байгууллага боллоо.

“Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник хяналтын алба нь 3 дахь удаагаа итгэмжлэгдэж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ технологи, үйл явцын болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үеийн хяналтыг гүйцэтгэдэг В төрлийн хяналтын байгууллага юм.

Хуваалцах