Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй жолоочийг 96 мянган төгрөгөөр торгоно
Үүнээс 350 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэл, хяналтын үзлэгт ороод байна. Хугацаандаа амжиж техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн жолоочид дараах хариуцлагыг шинэчилсэн хуульд тусгаж байгаа юм.
Мэдээллийн алба

Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй жолоочийг 96 мянган төгрөгөөр торгоно” хэмээн тусгажээ. Тодруулбал, улсын хэмжээнд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.
Үүнээс 350 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэл, хяналтын үзлэгт ороод байна. Хугацаандаа амжиж техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн жолоочид энэ хариуцлагыг хүлээлгэх юм.


















