Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Телеграфф: Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна

Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна гэж "Телеграфф" мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Телеграфф: Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна
Телеграфф: Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна гэж "Телеграфф" мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр Британийн Засгийн газраас "Брексит"-ийн гэрээтэй холбоотой хэд хэдэн хувилбар боловсруулаад буй юм байна. Үүнд гуравдугаар сарын 12 гэхэд Тереза Мэй гэрээгээ хамгаалж чадахгүй бол Британи Европын холбооноос гарах хугацаа буюу "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулах албан ёсны хүсэлтийг Брюссельд гаргах талаар төлөвлөгөө багтаж байгаа юм байна.

Ерөнхий сайд Тереза Мэй "Брексит"-ийн гэрээгээр гуравдугаар сарын 12 гэхэд парламент санал хураалт явуулна гэж хэлснийг хэвлэлүүд бичиж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Европын холбоотой тохиролцсон эхний гэрээг парламент эсэргүүцэж унагасан юм.

Хуваалцах