Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Телекамерын хяналтын нэгдсэн төвийн нээлт боллоо

Баянгол дүүргийн иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр камерын хяналтын нэгдсэн төвийн нээлт өчигдөр боллоо.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Телекамерын хяналтын нэгдсэн төвийн нээлт боллоо
Телекамерын хяналтын нэгдсэн төвийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр камерын хяналтын нэгдсэн төвийн нээлт өчигдөр боллоо.

2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийт 80 цэгт суурилуулсан 240 камерыг хүлээлгэн өгч байсан бол нэмэлтээр 175 камерыг суурилууллаа.

Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай аж. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтойгоороо онцлог юм.

Камерын хяналтын /24 цагийн/ төвлөрсөн системийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэст байрлуулан ажиллаж байгаа ба одоогийн байдлаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн байранд камерын хяналтын серверийн өрөө, нөөц цахилгаан үүсгүүр, Нарлаг, Бичил, Төмөр зам, 10-р хорооллын дэд хэсгүүдэд камерын хяналтын дэд төв ажиллаж байна.

Хуваалцах