Телевиз, радиогийн нэвтрүүлэгт хяналт тавина
“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхлэх гэж байна.
Мэдээллийн алба

“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхлэх гэж байна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран хийж байгаа юм.
Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хэрэглэгчийг хангахад хуулийн өөрчлөлт чиглэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ярилаа.


















