Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Телевизийн аналоги системийн дахин дамжуулах 373 станцыг унтраажээ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, МТШХХГ-ын 2015 оны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Телевизийн аналоги системийн дахин дамжуулах 373 станцыг унтраажээ
Телевизийн аналоги системийн дахин дамжуулах 373 станцыг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, МТШХХГ-ын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, ХХЗХ-ны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны долоодугаар сарын 15-наас аравдугаар сарын 05-ны хооронд зогсоохоор болсон.

Энэ шийдвэрийн хүрээнд Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-аас Телевизийн аналоги системийн дахин дамжуулах 373 станцыг бүрэн унтраагаад байна.

2015 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтрааж дууссантай холбоотойгоор айлуудын аналоги системээр сэрээн антенн ашигладаг телевизор гарах боломжгүй болж байгаа.

Тиймээс эдгээр өрх тоон системд хувиргагч төхөөрөмжийг 60 мянган төгрөгөөр худалдаж авах ёстой болж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тоон системд хувиргагч төхөөрөмжийг 140 мянган өрх худалдан авчээ.


Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж...

Тоон системийн DVB-T2 стандарт хангасан телевизтэй хэрэглэгч тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг агаараас эфирээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоон системийн DVB-T2 стандарт хангаагүй хуучин телевизээ ашиглах бол тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-өөр тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой. ХХЗХ-ноос баталгаажсан, Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийг худалдан авахыг зөвлөж байна.



ХХЗХ-ноос “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагад нийцсэн дараах тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж (set-top box)-ийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон. (Баталгаажсан тохирлын гэрчилгээтэй DVB-T2 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 2-оос харна уу)

№ Тоног төхөөрөмжийн нэр/Загвар Тохирлын гэрчилгээ эзэмшигч Холбоо барих утас И-мэйл 1 Dimila/T2-601 ДИ ВИ БИ ХХК 89972111 Dawaka_123@yahoo.com 2 Эрхэс/FS820T2 ТЕРБОКС ХХК 99100957 batsurenmgl@gmail.com batsaikhan1981@gmail.com 3 Toptou/DVB-T2 621 БИГ ЧИП ХХК 99262003, 96602003 khuderee_g@yahoo.com 4 MUSTSICTSOLUTION/MSS01 ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын төв 88111798 chuka@must.edu.mn 5 PTC/T2-603 ГТТО ХХК 91115748 z_gantumur@yahoo.com 6 Digital Terrestrial Receiver/VS-022 ОТЕРО ХХК 89889792 (21)-242165 info@otepo.net 7 ICT Green solution/DVB-2012 Н.Батаахүү 99091000, 99017456 nbataahuu@yahoo.com 8 ТОД TV/DVB-3012 Тод инженеринг ХХК 96098003, 89198086 todtvmarketing@gmail.com

Хуваалцах