Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Телевизийн бурхад “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэнэ

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаас “Жил бүр баярынх нь өдрөөр ахмадуудаа урьж, тэднээсээ суралцаж зөвлөгөө авдаг байя” уриалга дэвшүүлж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Телевизийн бурхад “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэнэ
Телевизийн бурхад “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэгчиддээ хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын ахмадын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблей 1992 онд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг дэлхий даяар зарлан тунхагласан билээ.

Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” суваг энэ жилийн Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмадуудаа хүлээн авч “татгалзахын аргагүй санал” тавилаа. Энэ нь ижил дасал болсон “хоёр дахь гэртээ” эргэн нэг удаа ажиллаж, телевиз үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр дахин нэг “болзооч” гэсэн юм. Ийн энэ өдөр бурхан найруулагч, редактор, эвлүүлэгч тэргүүтэй “Монголын мэдээ” сувгийн ахмадууд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн айл бүрийн хойморт хүргэх болно. Тухайлбал, Олон улсын ахмадын баярын өдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг телевизийн анхны мэдээг хөтөлж байсан соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат нэвтрүүлэх юм. Түүнчлэн залуу үеийнхэн ахмадуудыгаа дахин дэргэдээс нь харж, суралцана.

Ташрамд дуулгахад, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаас “Жил бүр баярынх нь өдрөөр ахмадуудаа урьж, тэднээсээ суралцаж зөвлөгөө авдаг байя” уриалга дэвшүүлж байна.

Хуваалцах