Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийн станцуудыг унтрааж эхэллээ

Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг ирэх долоодугаар сарын 15-наас унтрааж эхэллээ. Энэ үйл ажиллагаа аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийн станцуудыг унтрааж эхэллээ
Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийн станцуудыг унтрааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг ирэх долоодугаар сарын 15-наас унтрааж эхэллээ. Энэ үйл ажиллагаа аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн хувьд зохицуулалтын олон үйл ажиллагаа болно гэдгийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг юм байна.

Аналог системийг унтраах хуваарь:

- Улаанбаатар: 09.25-10.05- ны хооронд

- Төв, Өмнөговь аймаг: 07.15-07.25-ны хооронд

- Баян-Өлгий, Хөвсгөл аймаг: 09.05-10.05-ны хооронд

- Сэлэнгэ аймаг: 08.05-08.25-ны хооронд

Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс шаардагдах зүйлс:

- DVB-T2/MPEG-4: Стандартын телевиз

- DVB-T2/MPEG-4: Стандартын Сет-топ бокс Дециметрийн долгионы антен

Тоон технологид шилжих ажилд аналог антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой.

Хуваалцах