Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга гаргасан байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана
Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга гаргасан байна.

Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.

Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалт хийжээ. Харин “Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдвар батлагдсан иргэдэд гэрийн хяналт, эргэлт хийх багууд нийтээр тэмдэглэх дээрх тэмдэглэлт өдрүүдэд ажиллаж, бусад үйл ажиллагааг амраах аж.

Хуваалцах