Тэмээ унасан роботууд уралдаад...
Тэмээн уралдаан бол Арабын орнуудын үндэсний спорт. Энд 3-4 настай хөвгүүдээр тэмээ унуулдаг заншилтай. Нэгдүгээрт хөнгөн, хоёрдугаарт хүүхэд айж, чанга хашгирахад тэмээ улам хурдалдаг аж.
Мэдээллийн алба

Тэмээн уралдаан бол Арабын орнуудын үндэсний спорт. Энд 3-4 настай хөвгүүдээр тэмээ унуулдаг заншилтай. Нэгдүгээрт хөнгөн, хоёрдугаарт хүүхэд айж, чанга хашгирахад тэмээ улам хурдалдаг аж. Иймээс Арабын ертөнцөд бусдын хүүхдийг хулгайлж, боол болгон тэмээгээ унуулдаг гаж зуршил өргөн тархжээ.
Тэр бүү хэл хүүхдийг хөнгөн байлгахын тулд өлсгөж, цангаадаг юм байна. Харин хэдэн жилийн өмнөөс Арабын Нэгдсэн Эмират, Катарт хүүхдийн хөдөлмөрийг хориглож, роботоор тэмээ унуулдаг болжээ. Ийм роботыг оператор зайнаас удирддаг юм байна. Манайхан ч гэсэн тэднээс үлгэр аваасай. Морин уралдаанаас цэнгэл таашаал авахын тулд бага насны хүүхдүүдээ бэртээж гэмтээн, амь насыг нь бүрэлгэж байхаар яагаад роботыг ашиглаж болохгүй гэж.





















