Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тэмээн аялал болно

“Монгол аялал клуб”, “Guide” төвтэй хамтран нэг өдөр хоёр шөнө үргэлжлэх тэмээн аяллыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ. Аялал Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хөгнөхаан уулын тагтад орших түүхэн хийдийн ойролцоох таван хошуу малтай айлын гаднаас эхлэх юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмээн аялал болно
Тэмээн аялал болно. Зураг: МҮОНРТ

“Монгол аялал клуб”, “Guide” төвтэй хамтран нэг өдөр хоёр шөнө үргэлжлэх тэмээн аяллыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.

Аялал Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хөгнөхаан уулын тагтад орших түүхэн хийдийн ойролцоох таван хошуу малтай айлын гаднаас эхлэх юм.

Тэмээгээр битүү цастай уулын амаар явж нэг өдөр үндэсний хэв маягаар амьдрах нь аяллын онцлог аж.

Мөн оролцогчид эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, түүхэн үеэ эргэн таниулахад аяллын зорилго оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь онцоллоо.

Уг аялалд оролцохыг хүсэгчид онлайн болон өөрийн биеэр “Guide” төвийн байранд ирж бүртгүүлэх боломжтой аж.

Хуваалцах