“Тэмээн поло-2016” тэмцээн Өмнөговь аймагт болно
Үүнд дээрх аймгийнхнаас гадна Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 20 орчим багийн 100 гаруй баг тамирчин оролцох юм.
Мэдээллийн алба

“Тэмээн поло-2016” УАШТ ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно. Үүнд дээрх аймгийнхнаас гадна Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 20 орчим багийн 100 гаруй баг тамирчин оролцох юм.
Тэмцээнийг Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбоо болон Эрүүл мэнд спортын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах юм. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын баг тамирчид урилгаар оролцох бөгөөд Улаанбаатар хотоос гадаадын аялагч нар, ЭМСЯ-ны төлөөлөгчид, улс төр, спортын алдартнууд үзэж сонирхох аж.


















