Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулна

Дорноговь аймагт “Хутагтын хурд” хурдан морины уралдаан, “Тэмээн поло” тэмцээн болох тухай мэдээлж байсан юм. Тэгвэл Хутагтын нэрэмжит хурдан морины уралдааныг болиулж, түүний оронд "Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулна
"Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт “Хутагтын хурд” хурдан морины уралдаан, “Тэмээн поло” тэмцээн болох тухай мэдээлж байсан юм.

Тэгвэл Хутагтын нэрэмжит хурдан морины уралдааныг болиулж, түүний оронд "Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

“Монголын тэмээн поло” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15-16-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болно.

Энэ арга хэмжээг ҮХААЯ, ССАЖЯ хамтран зохион байгуулах юм байна. Тэмцээнд Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгаас тэмээчид ирж оролцох гэнэ.

Хуваалцах