Тэмээнээс хүнд халдварладаг коронавирусаар зургаан хүн өвчилжээ
Саудын Араб улсад хүний коронавируст халдварын 6 тохиолдол бүртгэгджээ. Коронавируст халдвар нь ихэвчлэн тэмээнээс хүнд дамжин халдварладаг халдварт өвчин юм.
Мэдээллийн алба

Саудын Араб улсад хүний коронавируст халдварын 6 тохиолдол бүртгэгджээ. Коронавируст халдвар нь ихэвчлэн тэмээнээс хүнд дамжин халдварладаг халдварт өвчин юм.
Анх Саудын Араб улсад 2012 онд бүртгэгдэж эхэлсэн “MERS-Coronavirus2”-ын халдвар нь одоогоор дэлхийн 3 тивийн 25 улсад бүртгэгдэж, дэлхий дахинд нийт лабораториор батлагдсан 1285 тохиолдол, нас баралт 453 (35.2 хувь) бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлж байгаа юм.



















