Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэмээний баяраа тэмдэглэлээ

Увс аймгийн Завхан сумынхан 1000 тэмээний баяр хийж, хамгийн олон тэмээтэйгээрээ гайхуулдаг бол Хяргас сумынхан ч гэсэн тэмээний баяраа саяхан тэмдэглэжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмээний баяраа тэмдэглэлээ
Тэмээний баяраа тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Завхан сумынхан 1000 тэмээний баяр хийж, хамгийн олон тэмээтэйгээрээ гайхуулдаг бол Хяргас сумынхан ч гэсэн тэмээний баяраа саяхан тэмдэглэжээ. Тэмээн сүргийн тоо цөөрч байгаад сэтгэл зовнисон сумын удирдлага, ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр тэмээний баяр тэмдэглэдэг уламжлал тогтсон аж. Энэ үеэр малчид тэмээн сүргийнхээ сор болсон атан тэмээг уралдуулснаас гадна шилдэг тэмээтэй хос, сайхан тэмээ зэргийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.

Мөн тэмээг уналга ачлага, эдэлгээнд хэрхэн хэрэглэх талаар наадамчдад сурталчилсан байна.

Хуваалцах