Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэмээний хурдыг тодорхойлжээ

Монголд анх удаа тэмээний хурдыг тодорхойллоо. Тус үйл явдал Баянхонгор аймгийн төвд болсон Тэмээний уралдааны үеэр болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмээний хурдыг тодорхойлжээ
Тэмээний хурдыг тодорхойлжээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймаг

Монголд анх удаа тэмээний хурдыг тодорхойллоо. Тус үйл явдал Баянхонгор аймгийн төвд болсон тэмээний уралдааны үеэр болсон юм.

Уралдаанд Шохойн булангаас хурдан морь бүртгэдэг газар хүртэл 12 км зайд хавтгайн найман бэсрэг, 50 тэмээ уралджээ. Энэ үеэр мэргэжлийнхэн тэмээний км/ц-г хэмжсэн бөгөөд тэмээ дунджаар 12 км зайг 28 минутад туулсан байна. Тодруулбал тэмээ 1 секунтэд 5.1 метр харайдгийг тогтоожээ.

Харин хавтгайн бэсрэг арай хурдан буюу 12 км зайг 26 минутад туулсан байна.

Баянхонгор аймаг тэмээний тоогоор улсдаа хоёрт ордог. Мөн аймгийн хэмжээнд Баянлиг сум тэмээний тоогоороо тэргүүлдэг юм байна. Тус суманд 1000 гаруй тэмээтэй өрх ч бий гэнэ.

Түлхүүр үг:Тэмээний уралдаан
Хуваалцах