Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэмцэгч С.Гантуяагийн “Иргүн” номын нээлт маргааш болно

Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан С.Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхитэй иргэн байхын утга учир бүхий тэмцэгч хүмүүст зориулж тэмцлийн арга аргачлалыг агуулсан “ИРГҮН” номоо гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тэмцэгч С.Гантуяагийн “Иргүн” номын нээлт маргааш болно
Тэмцэгч С.Гантуяагийн “Иргүн” номын нээлт маргааш болно. Зураг: МҮОНРТ
zurag(1)

Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан С.Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхитэй иргэн байхын утга учир бүхий тэмцэгч хүмүүст зориулж тэмцлийн арга аргачлалыг агуулсан “ИРГҮН” номоо гаргажээ. Уг номынхоо нээлтийг 2014 оны 9 дүгээр сарын 27-нд “Интерном” номын дэлгүүрт 14 цагаас хийх гэж байна. Тэрээр “Хүн улс төрийн, нийгмийн хувьд идэвхгүй унтаа байх нь юуг ч өөрчлөхгүй бөгөөд ирээдүй хойч үедээ ч сайныг үлдээхгүй. Олон түмний төлөө, өөрийн сэтгэл зүрхнээс гарах тэр дуу хоолойг дагаж үйлдэл хийснээрээ хүний сэтгэл дүүрч, амьдрал утга учиртай болдог талаар өгүүлжээ. Монголынхоо үнэт зүйлийг ойлгож, эрхэмлэж, дээдэлж, мөрдөж яваа олон иргүн байгаа бөгөөд гагцхүү тэдэнд шударга үнэний төлөө тэмцэх, дуугарах нөхцөл бололцоо нь гарч өгөхгүй байгаад манай ардчиллын эрүүл бус тогтолцоо оршиж байгаа юм. Энэ бүхнийг өөр хэн нэгэн бидэнд бий болгож өгнө хэмээн хүлээж, 4 жил тутам горьдлого найдвар тавьж хүлээж байхын оронд иргүн бүр сэрж, нийгэмдээ идэвх зүтгэлтэй байж, өөрийгөө олж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, ирээдүй хойч үеийнхээ, эх орныхоо төлөө санаачилгатай амьдрах цаг нь болжээ” гэсэн санаагаа энэхүү номондоо дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тусгасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн уг номын тухай “Ялагчийн шаштирт өргөх хадаг” хэмээн бэлэгшээгээд “…манай эрх мэдэлтнүүд улсынхаа Үндсэн Хууль, бусад хуулийг хөсөрдүүлэн алгасч гадаадын “хөрөнгө оруулагч”-ийн хишигт хууртан өмнөөс нь мөлхөж очоод хөлийг тэврэн гутлыг нь үнсэн байж Хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулсан. Энэ “гэрээ” бол манай эрх мэдэлтнүүдийн шуналын нян бүлэн цугласан бохирын сав юм шүү… Үүний одоогийн үр дагаврыг С.Гантуяа нэн тод гаргаж харуулжээ. Зөвхөн эрх мэдэлтнүүд төдийгүй гадны баячуудын гарыг долоох хав мэт үйлчилж олон түмнийхээ тархийг угааж байсан тэр хүмүүсийн амыг асууж, хариуцлага нэхсэн нь номын том ололт мөн… С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Өөрийн юмаа бусдад дээрэмдүүлээд гэнэн харанхуй байдлаар дуугүй, номхон байж булай бололгүй, шударга үнэний төлөө зоригтой дуугарах идэвхтэй иргүн байх цаг болсныг С.Гантуяа дахин санууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг С.Гантуяатай холбогдож авна уу.

Утас: 91922288

Facebook page: Сайнхүүгийн Гантуяа

e-mail: sainkhuu.gantuya@gmail.com

Хуваалцах