Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тендерийн мэдээллийг ил тод зарладаг болгов

өмнө нь энэ төрлийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан эсэх нь тодорхой бус, ямар компани ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байсан аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тендерийн мэдээллийг ил тод зарладаг болгов
Тендерийн мэдээллийг ил тод зарладаг болгов. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг даргын шаардлагаар “Петрочайна дачин тасаг” компани сонгон шалгаруулалтаа олон нийтэд нээлттэй хэлбэрээр зарладаг болсон байна. Тус компани энэ онд нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан зарласан байна.

Харин өмнө нь энэ төрлийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан эсэх нь тодорхой бус, ямар компани ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байсан аж. Тиймээс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ асуудлыг ил тод болгох үүднээс тендерийг олон нийтэд нээлттэй байдлаар зарлуулах болжээ.

Хуваалцах