“Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” семинар боллоо
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар JCI Монгол байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Худалдан авах аж
Мэдээллийн алба

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар JCI Монгол байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, хууль эрхзүйн орчин, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн баталдаг, олон нийтэд хэрхэн мэдээлдэг мөн тендерийн баримт бичгийн агуулга, судалгаа, тендерт бэлтгэх, анхаарах зүйлсийг загвар жишээн дээр тайлбарласан юм.


















