Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тэнэмэл иргэд цөөрнө

Нийслэлд албан бус тоогоор 1000 гаруй иргэн орон гэргүй тэнүүчлэн амьдарч буй гэх баримт байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь архинд донтох өвчтэй аж. Нийгмийн эмзэг хэсэг болсон эдгээр хүмүүс халамж, үйлчилгээний гадна үлддэг гэж хэлж болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэнэмэл иргэд цөөрнө
Тэнэмэл иргэд цөөрнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлд албан бус тоогоор 1000 гаруй иргэн орон гэргүй тэнүүчлэн амьдарч буй гэх баримт байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь архинд донтох өвчтэй аж.

Нийгмийн эмзэг хэсэг болсон эдгээр хүмүүс халамж, үйлчилгээний гадна үлддэг гэж хэлж болно.

Тэгвэл нийслэлээс тодорхой хэмжээний төсөв, мөнгө зарцуулж, эдгээр хүмүүсийг нийгэмшүүлж эхэлжээ. Орон гэргүй иргэдэд хамгийн түрүүнд, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байгаа юм.

Архинд донтож, амьдралд алдаж эндэж яваа энэ хүмүүсийг нийгэм гадуурхах биш, амьдралд хөлөө олоход нь туслах хэрэгтэй гэж үзэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, орон гэргүй иргэдийн зарим нь хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна.

Хуваалцах