Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэнэмэл иргэдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд "Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэнэмэл иргэдийг бүртгэж эхэллээ
Тэнэмэл иргэдийг бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд "Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар нэгдсэн хөтөлбөр"-ийг Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлжээ. Бүртгэлийг зохион байгуулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зургаар нь сан үүсгэн, бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас Сонгинохайрхан дүүрэгт 211, Баянгол дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэгджээ.

Хуваалцах