Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

“Эрчүүд, гэр бүл” төрийн бус байгууллага, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагууд хамтран ажиллах аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа
Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм. Орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах бөгөөд ”Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, “Эгэл мөр” төрийн бус байгууллага, “Эрчүүд, гэр бүл” төрийн бус байгууллага, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагууд хамтран ажиллах аж.

Хуваалцах