Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно

“Tenet” киноны зарим хөгжим киноныхоо нэр шигээ аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно
“Tenet” киноны хөгжмийг тонгоруулж сонсож болно. Зураг: МҮОНРТ

“Memento(2001)”, "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" тэргүүтэй киног найруулсан Кристофер Ноланы ээлжит бүтээл “Tenet” кино урлагийн хамгийн том зах зээлийн нэг болох АНУ-ын үзэгчдэд энэ сарын 3-нд хүрнэ. Жон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар гол дүр бүтээсэн уг бүтээлд гол баатрууд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан дэлхийн гуравдугаар дайныг зогсоохын төлөө тэмцдэг аж.

Түүнчлэн “Tenet” киноны зарим хөгжим киноныхоо нэр шигээ аж. Тодруулбал, киноны зарим хөгжмийг тонгоруулж буюу хойноос нь тоглуулахад, урдаасаа хойшоо тоглуулсантай яг адил сонсогдоно.

Хуваалцах