Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тэнгэр плаза” төвийг “Аюулгүй бүс” болгоно

“Хамтын ажиллагаа” тусгай арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр Плаза” төв дахь зорчигч тээврийн төвийн авто вокзал орчим хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил нөхцөл байдлын талаар тус байгууллагуудын дарга, удирдлагууд тө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэнгэр плаза” төвийг “Аюулгүй бүс” болгоно
“Тэнгэр плаза” төвийг “Аюулгүй бүс” болгоно. Зураг: МҮОНРТ

“Хамтын ажиллагаа” тусгай арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр Плаза” төв дахь зорчигч тээврийн төвийн авто вокзал орчим хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил нөхцөл байдлын талаар тус байгууллагуудын дарга, удирдлагууд төлөөллүүдийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтад Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаяр, тус хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Цэнгэл, дэд хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонбаатар нар оролцлоо.Уулзалтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцөж, тухайн орчныг “Аюулгүй бүс” болгох зорилгоор эхний ээлжид сүүлийн үеийн чанарын стандарт шаардлагыг хангасан 13 ширхэг IP телекамерыг суурилуулахаар төслийг танилцуулж, хэрэгжүүлэхээр боллоо.

Хуваалцах