Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс”-ын төслийн 2 дугаар цувралыг Соёлын өвийн төвд хүлээлгэн өглөө

“Арван таван настай алтан галуу хүү” халх туулийг цомог болгосноо Соёлын өвийн төвд хүлээлгэн өглөө. Энэ нь Телевизийн урлаг үүсч, хөгжсөний 50 жилийн ойд зориулан Үндэсний телевизийн Өв соёлын редакцийн уран бүтээлчдийн саанчилан хэрэгжүүлж буй “Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс” төслийн хоёр да

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс”-ын төслийн 2 дугаар цувралыг Соёлын өвийн төвд хүлээлгэн өглөө
“Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс”-ын төслийн 2 дугаар цувралыг Соёлын өвийн төвд хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

“Арван таван настай алтан галуу хүү” халх туулийг цомог болгосноо Соёлын өвийн төвд хүлээлгэн өглөө. Энэ нь Телевизийн урлаг үүсч, хөгжсөний 50 жилийн ойд зориулан Үндэсний телевизийн Өв соёлын редакцийн уран бүтээлчдийн саанчилан хэрэгжүүлж буй “Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс” төслийн хоёр дахь цуврал нь юм байна. Өнгөрсөн сар шинийн баяраар тус төслийн эхний цуврал буюу “Аргил цагаан өвгөн” урианхай туульсыг 12 ангитайгаар бүтээн, олон нийтийн хүртээл болгож байсан бол энэ удаад “Арван таван настай алтан галуу хүү” хэмээх халх туулийг нэг ангитайгаар зохиомжлон, хийж дуусгаснаа баринтаглан, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Бодлогын Газар, Соёлын Өвийн Төв, Үндэсний Төв Номын Санд хүлээлгэн өглөө. Энэ үеэр Үндэсний Төв Номын сангийн зүгээс МҮОНРТ-ийн болон тус төслийн багийн хамт олонд Номын сангийн фондыг үнэ төлбөргүй нэмэгдүүлэх үүргээ хариуцлагатай биелүүлж байгаад талархал илэрхийлэн Батламж гардуулан өгсөн юм.

Энэхүү төсөл нь нийт таван цуврал хийгдэх бөгөөд одоогийн байдлаар 3,4 дэх цуврал хальсанд буугаад байна. Туулийг анхны цас орсноос хойш хайлж, цагаан сарын шинийн 3-нд жаргаадаг дэг жаягтай. Тиймээс ирэх сар шинийн баяраар “Наран хөвүүн хаан”, “Зул алдар хаан” гэх 3,4 дэх цувралыг бэлэн болгож, олны хүртээл болгохоор ажиллаж байна. Тав дахь цувралыг Монгол туургатны тууль хайлах ёсон гэдэг утгаар нь Уйгар, Шинжаантай хамтран “Жангар” туулийг 52 ангитайгаар зохиомжлон, цомог болгохоор төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд тууль хайлах улсын уралдааныг зохион байгуулж, хүүхдүүдэд багаас нь ойлгуулах, сонирхуулах, өвлүүлэх ажлыг эхлүүлэх болжээ. Түүнчлэн тууль хайлах ёсыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд сургууль бүрт нэг ижил стандарт бүхий жишиг Соёлын өвийн танхимтай болгохыг зорих, ЕБ-ын сургалтын хөтөлбөрт оруулах тал дээр БСШУСЯ дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Түлхүүр үг:“Тэнгэрийн их хөлгөн баатарлаг туульс”-ын төслийн 2 дугаар цувралыг Соёлын өвийн төвд хүлээлгэн өглө
Хуваалцах