“Тэнгэрийн нүд” дуранд аюулгүй байдлын шалгалт хийлээ
Хятадын шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төв “Тэнгэрийн нүд” буюу “Fast” дуранг 2016 оны есдүгээр сарын 25-нд ашиглалтад оруулсан.
Мэдээллийн алба

Хятадын шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төв “Тэнгэрийн нүд” буюу “Fast” дуранг 2016 оны есдүгээр сарын 25-нд ашиглалтад оруулсан. Тус дурангийн диаметр 500 метр бөгөөд бөмбөлөг хэлбэртэй “Fast” дуран нь сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.
Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 11-нд уг дуранг гадаадынханд нээлтэй болгох талаар мэдээлж байсан. “Тэнгэрийн нүд” 4450 ширхэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтсэн. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж юм.
Сонирхуулахад, энэ сарын 28-нд БНХАУ-ын Гүйжөү мужид байрлах “Тэнгэрийн нүд” буюу “Fast” дуранд хэвийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт, хуваарьт цэвэрлэгээ хийсэн талаар CCTV мэдээлэв.


















