Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлт болно

Өнөөдөр “Интерном”-д гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх “Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлтийн арга хэмжээ болно. Эгэл нэгэн галчаас Монгол Улсын гавьяат нисгэгч болтлоо бэрхшээлтэй, сонирхолтой, өрнүүн амьдралыг туулсан хурандаа маань 38 жил нисэхдээ 15 000 цагийг тэнгэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлт болно
“Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Интерном”-д гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх “Тэнгэрт бичсэн дурдатгал” номын нээлтийн арга хэмжээ болно.
Эгэл нэгэн галчаас Монгол Улсын гавьяат нисгэгч болтлоо бэрхшээлтэй, сонирхолтой, өрнүүн амьдралыг туулсан хурандаа маань 38 жил нисэхдээ 15 000 цагийг тэнгэрт өнгөрөөж, долоон жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8″ осолдоход туршлагатай нисгэгчийн авхаалж самбаагаар олон хүний амь авраад өөрөө тэнгэрт одсон юм. Залууст амьдралын утга учир, хүсэл тэмүүллийн мөн чанарыг ойлгуулах энэхүү дурсамж, дурдатгалын номыг түүний гэргий А.Тангад эрхлэн хэвлүүлжээ.

Хуваалцах