Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээвэрлэгчийн сургалтын виртуал технологийг хөгжүүлж байна

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбартаа үргэлж шинийг санаачлан хэрэгжүүлэгч АНУ ээлжит нэгэн шинэ технологио туршиж байна. Энэ бол Америкийн усан цэргийн флотын нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцны удирдлагын шатны боловсон хүчнийг бэлтгэх, сургах зориулалтын виртуал симулятор юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээвэрлэгчийн сургалтын виртуал технологийг хөгжүүлж байна
Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээвэрлэгчийн сургалтын виртуал технологийг хөгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбартаа үргэлж шинийг санаачлан хэрэгжүүлэгч АНУ ээлжит нэгэн шинэ технологио туршиж байна. Энэ бол Америкийн усан цэргийн флотын нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцны удирдлагын шатны боловсон хүчнийг бэлтгэх, сургах зориулалтын виртуал симулятор юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Тэнгисийн судалгааны удирдлагын газартай хамтран нисэх онгоц тээвэрлэгчийн удирдлагын шинэ технологийг бүтээжээ. Компьютер графикийн бодит дүрслэл, үзүүлэлт, 3D зураглалын тусламжтайгаар нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцны тавцан, нислэгийн үйл ажиллагааг виртуал технологийн тусламжтайгаар харж, хянах, зааварчилгаа болон үүрэг чиглэл өгөх, алсаас удирдан жолоодох зориулалтын сургалтын орчин юм. Үүгээр дамжуулан боловсон хүчнийхээ онол, дадлагыг нэмэгдүүлэх чадварыг нь хөгжүүлэх зэрэг өөр бусад зорилготой бэлтгэлийг цэргийн сургалтын баазуудаараа дамжуулан өгөх юм байна. Жишээ нь, нисэх онгоц тээвэрлэгчийн тавцан дээр агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц газардах, хөөрөх зэрэг үйл ажиллагааг хэрхэн удирдах, хэрхэн зааварчилгаа явуулдгийг энэ виртуал технологиор дамжуулан зааж сургах юм. Хөнгөнөөс хүнд хүртэлх ангиллын бүхий л нөхцөл байдалд түргэн шуурхай, аюулгүй ажиллах чадварыг эзэмшинэ. Виртуал технологийн бэлтгэл сургуулилтын бааз суурь нь цаашид энэ төрлөөр сургалт явуулах үйл ажиллагааны төсвийг багасгах том ач холбогдолтой.

Тэнгисийн цэрэг, нисэх хүчний цэргүүдийг бэлтгэх сургалтын бүхий л бааз суурийг иймэрхүү технологийн аргаар шийдэж өгөх нь давуу тал олон байгааг ч онцолж байгаа юм.

Хуваалцах