Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“ТЕПКО” компанийн хуучин удирдлагуудыг буруугүй гэж үзлээ

Токио хотын тойргийн шүүх пүрэв гарагт “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор компани болох “ТЕПКО”-гийн хуучин удирдлагуудыг буруугүй гэж үзлээ. Өмнө нь тэднийг ажилдаа хайнга хандсан гэж буруутгаж байсан тухай Японы олон нийтийн телевизээр мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ТЕПКО” компанийн хуучин удирдлагуудыг буруугүй гэж үзлээ
“ТЕПКО” компанийн хуучин удирдлагуудыг буруугүй гэж үзлээ. Зураг: МҮОНРТ

Токио хотын тойргийн шүүх пүрэв гарагт “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор компани болох “ТЕПКО”-гийн хуучин удирдлагуудыг буруугүй гэж үзлээ. Өмнө нь тэднийг ажилдаа хайнга хандсан гэж буруутгаж байсан тухай Японы олон нийтийн телевизээр мэдээлжээ.

ТЕПКО” компанийн ТУЗ-ийн дарга асан Цүнэхиша Кацүмата тэргүүтэй гурван удирдлагыг шүүх хурал 2017 оноос эхэлсэн юм. Тэднийг газар хөдлөлтийн үеэр цүнами болохыг судалж, ослоос урьдчилан сэргийлэх боломжгүй байсан гэж тогтоосон байна. Прокурорын газраас тэднийг цүнамийн аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ аваагүйн улмаас 44 хүний аминд хүрсэн гэж буруутгасан юм. Анхандаа прокурорын газраас “ТЕПКО”-гийн удирдлагуудын эрүүгийн хэрэг үүсгэх зорилгогүй байсан ч шүүхээс томилсон өмгөөлөгчдийн бүлгээс тэднийг хариуцлагад татахыг шаарджээ.

Харин шалгалтын явцад “ТЕПКО”-гийн охин компани 2008 онд атомын цахилгаан станцын бүсэд 15,7 метрийн өндөр цүнами үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гаргахаар бэлтгэж байсан нь тогтоогджээ.

Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад 2011 оны гуравдугаар сард цүнамийн улмаас осол гарч, эрчим хүч хангамж, хөргөлтийн систем нь эвдэрсэн юм. Үүний улмаас эрчим хүчний гурван блокт түлш хайлж, реакторуудын хамгаалалтын корпус шатжээ. Японы тухайн хэсгийн газар нутаг цацраг идэвхт бодист бохирдож, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон билээ.

Хуваалцах