Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгдэв

Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгдэв
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгдэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нэг тэрбум” мод тарих үндэсний хөдөлгөөнд хилийн 0151 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн нэгдэж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэлээ.

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд гар бие оролцож, “Эко соёл сантай” хамтран ангийн байрлалд шар хуайс 300, Баянчандмань дахь Сургалт хамгаалалтыг заставт шар хуайс 200 ширхгийг тус тус тарьж Ногоон байгууламжтай анги болох зорилго тавин ажиллаж байна гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах