Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр,

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.

Мод тарьж буй байршлууд:

  1. ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай

  2. СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг

  3. БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк

  4. Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн

Хуваалцах