Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Тэрэлжид бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана

Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн 6 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрэлжид бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана
Тэрэлжид бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн 6 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болж байна.

Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч болох "Инерци" ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцлоо.

168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга 6 дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт баригдаж, 2022 оны 08 дугаар сард ашиглалтад орох юм гэж Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас мэдээллээ.


Хуваалцах