Тэрэлжид гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэрэлжийн чиглэлийг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэрэлжийн чиглэлийг зорих зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Хаврын хуурайшилтай цаг үед амрагчдын анхаарал болгоомжгүйгээс үүдэн ой хээрийн түймэр гарч байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд 6 га газарт түймэр тархаж, нутгийн иргэд оршин суугчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч 4 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулж унтраалаа.
"COVID-19" цар тахлын тархалтын улмаас улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэн, иргэд та бүхнийг гэртээ байхыг уриалж байна.
Цар тахлын улмаас 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлыг хүндэтгэн, ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлье. Хүн нэг бүрийн хариуцлага, сонор сэрэмж нэн чухал гэдгийг алхам бүртээ тунгаан бодож, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


















