Тэрэлжийн төвд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина
Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шав тавилаа.
Мэдээллийн алба

Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шав тавилаа.
Шав тавих ёслолд Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нарын албаны зочдоос гадна тус хорооны иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.

168 хүүхдийн суудалтай бага сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр "Инерци" ХХК, Барилга менежмент ХХК шалгарч, ажлаа эхэллээ.


Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


















