Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тереза Мэй: Би хотын иргэн бүрт талархал илэрхийлье

Их Британийн Солсбери хотод “Новичок” хэмээх бодист хүн хордсон хэрэг гараад яг нэг жил болж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тереза Мэй: Би хотын иргэн бүрт талархал илэрхийлье
Тереза Мэй: Би хотын иргэн бүрт талархал илэрхийлье. Зураг: МҮОНРТ

Их Британийн Солсбери хотод “Новичок” хэмээх бодист хүн хордсон хэрэг гараад яг нэг жил болж байна. Сергей Скрипаль, түүний охин Юлия Скрипаль нар хордсон энэ хэргийн нэг жилийн ойг тохиолдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй үг хэллээ.

Тэрбээр энэ халдлагын улмаас хот бүхэлдээ хордсон гээд хотын иргэд, тусгай албаны хүмүүст шаргуу дайчин, өөдрөг байсанд нь талархал илэрхийлжээ. Тереза Мэй “Өнөөдөр энэ хотын иргэдийн сэтгэл зүрхийг хүлээн зөвшөөрөх боломж тохиож байна. Би хотын иргэн бүрт талархал илэрхийлье” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотод Сергей Скрипаль, Юлия Скрипаль нар “Новичок” хэмээх химийн бодис хэрэглэсэн халдлагад өртсөн. Тэднийг орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэж, удаан хугацааны турш тэмцсэний эцэст амь насыг нь аварч чадсан юм. Лондонгоос энэ халдлагад Москваг буруутгаж байсан бол Оросын тал үүнийг эрс эсэргүүцжээ.

Хуваалцах