Тереза Мэй Европын холбоотой яриа хэлэлцээ хийж эхэллээ
Британийн ерөнхий сайд Тереза Мэй Брюссельд Германы канцлер Ангела Меркель, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нартай уулзсаныхаа дараа: европын удирдагчид Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирланд болон Ирландын бүгд найрамдах улс хооронд хуурай замын ганц л хил байх ёстой гэх асуудлыг
Мэдээллийн алба

Британийн ерөнхий сайд ТерезаМэй Брюссельд Германы канцлер АнгелаМеркель, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нартай уулзсаныхаа дараа: европын удирдагчид Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирланд болон Ирландын бүгд найрамдах улс хооронд хуурай замын ганц л хил байх ёстой гэх асуудлыг шийдэхэд итгэл төгс байна гэдгийг мэдэгдлээ. Энэ асуудал Британийн парламентын хувьд асуудлыг зохицуулахад бул хар чулуу болж байгаа юм.
Өнөөдөр ТерезаМэй Европын холбооны удирдлага болох ДональдТуск болон Жан-Клод Юнкертэй уулзана. Энэ уулзалтаар тэрбээр европын удирдагчдаас хилийн хяналтын арга хэмжээний талаар баталгаа гаргуулахыг эрмэлзэх бөгөөд энэ баталгаа нь бас Британийн парламентын гишүүдийн сэтгэлд нийцэхүйц байх ёстой. Европын зөвлөлийн дарга Туск өөрийн “Твиттер” хуудсандаа бичихдээ: “ТерезаМэйтэй хийх яриа хэлэлцээ илэн далангүй байх ч сунжрах магадлал маш өндөр, европын холбооны гишүүн 27 орон түүнд туслахыг хүсэж байгаа ч хэрхэн гэдгээ сайн мэдэхгүй байна” гэжээ. Тэгвэл АнгелаМеркель энэ талаар хийсэн мэдэгдэлдээ: “Британитай европын холбооноос гарах нөхцөлийн тохиролцоог өөрчлөх ямар ч боломжгүй, гэхдээ Ирландын хилийн асуудлыг шийдэх боломжтой, шийдэх ч ёстой” гэсэн.
Энд гол асуудал “бэкстоп” механизм буюу энэ асуудлаар удаан хугацааны тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Ирландын хил дээр хүмүүсийг болон бараа товарт үзлэг хийхгүй байх хил гаалийн түр тохиролцоонд оршиж байна. Энэ механизмыг хэрэгжүүлснээр Умард Ирланд болон Нэгдсэн вант улсын зарим нэг районд хил гаалийн олон дүрэм журам гарах вий гэдгээс ТерезаМэйг эсэргүүцэгчид эмээж байна. Тэгэх зуур Консерватив намын парламентын зарим гишүүд ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулахад хангалттай санал авч чадна гэдгээ мэдэгдэж байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт боллоо гэж бодоход парламентын 158 гишүүний дэмжлэг авахад л ТерезаМэй албан тушаалдаа үлдэж, ойрын нэг жил энэ албан тушаалдаа ямар ч эргэлзээгүй байна гэсэн үг.
Харин байдал өөрөөр эргэж Мэй хатагтай дэмжлэг авч чадахгүй тохиолдолд тэрбээр намын даргаасаа буухын хажуугаар засгийн газрын тэргүүнээр үлдэх боломжгүй болно. Импичментээр санал хураалт боллоо гэхэд улс төрийн байр суурь нь ганхаж, сульдсан ТерезаМэй ерөнхий сайдын албан тушаалд үлдэж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна.


















