Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тереза Мэйг намынхан нь огцрохыг шаардлаа

Их Британийн парламент дахь Консерватив намынхан Ерөнхий сайд Тереза Мэйд огцрох тодорхой хугацаагаа заахыг шаардаж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тереза Мэйг намынхан нь огцрохыг шаардлаа
Тереза Мэйг намынхан нь огцрохыг шаардлаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн парламент дахь Консерватив намынхан Ерөнхий сайд Тереза Мэйд огцрох тодорхой хугацаагаа заахыг шаардаж байна. Үүнийг эс биелүүлбэл тэд Тереза Мэйг эрхэлж буй албан тушаалаас нь хүчээр буулгах болно гэж мэдэгджээ. Энэ тухай “Дэйли Телеграф”-т мэдээлсэн байна.

Хэвлэлд бичсэнээр бол Тереза Мэйд энэ оны зургаадугаар сарын 12-ныг хүртэл хугацаа өгсөн гэнэ. Үүнээс цааш сайн дураараа огцрохгүй бол Консерватив нам намын дотоод дүрмээ өөрчилж, хүчээр буулгана гэжээ. Тереза Мэйгийн намын нөхөд Брекситийн асуудал бүтэлгүйтсэнд сэтгэл дундуур байгаа юм.

Парламентийн хорооны дүрмийн дагуу Ерөнхий сайдад жилд нэг л удаа итгэл үзүүлэхгүй байж болдог. Өнгөрсөн жилийн ийм санал хураалтаар Тереза Мэй албан тушаалдаа тогтож үлдсэн юм.

Үүнээс өмнөхөн Консерватив намыхан Тереза Мэйгийн эсрэг босож магадгүй гэж “Обсервер”-т анхааруулж байсан билээ.

Хуваалцах