Тэргэнцэртэй кёрлингийн дэлхийн аварга У.Бат-Оюун паралимпд өрсөлдөнө
спортоор хичээллэснээс хойш хоёр жилийн дараа АНУ-ын шигшээ багийн тамирчин, дөрвөн жилийн дараа кёрлингийн дэлхийн аварга болж, одоо “Бээжин-2022” паралимпийн наадамд орохоор бэлтгэлээ базааж байна.
Мэдээллийн алба

Тэргэнцэртэй кёрлингийн дэлхийн аварга, АНУ-ын шигшээ багийн тамирчин У.Бат-Оюун анх АНУ-д ажиллаж амьдрахаар очоод долоохон хоногийн дараа авто осолд орж, нугасны гэмтэл авсан. Тэрбээр тэргэнцэртэй болсноосоо хойш 15 жилийн дараа кёрлингийн спортоор хичээллэж эхэлжээ. Ийн уг спортоор хичээллэснээс хойш хоёр жилийн дараа АНУ-ын шигшээ багийн тамирчин, дөрвөн жилийн дараа кёрлингийн дэлхийн аварга болж, одоо “Бээжин-2022” паралимпийн наадамд орохоор бэлтгэлээ базааж байна.
Тэрбээр "Ямар нэг зүйл санаанд чинь багтаад, хүрч чадахаар санагдаж байвал, үзээд алд, зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарган тууштай байвал амжилтанд заавал хүрнэ. Харин төлөвлөгөөгөө дотроо бодохоос илүү бичиж тэмдэглээд, сар өдрөөр мөрдөх нь чухал" хэмээн хэлэхдээ "Миний ажиллаж амьдарч буй орчин саадгүй, би ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг. Гэмтсэнээсээ хойш Улаанбаатарт очиход тэргэнцэртэй хүнд үнэхээр ээлгүй байсан. Тийм ээлгүй орчинд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн дэргэд миний нөхцөл байдал харьцуулшгүй" гэж хэллээ.
Хэдийгээр У.Бат-Оюун АНУ-ын тамирчин хэдий ч олимпын наадамд оролцож буй Монголын анхны тэргэнцэртэй эмэгтэй тамирчин юм.
Эх сурвалж: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо


















