Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртжээ

Хонгконгт тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртжээ
Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Хонгконгт тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон юм.

Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ.

Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

Хуваалцах