Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэргэнцэртэй сэлэмний Улсын аваргууд тодорлоо

Тус тэмцээний аваргын алтан медаль хүртсэн тамирчид Тайланд улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэргэнцэртэй сэлэмний Улсын аваргууд тодорлоо
Тэргэнцэртэй сэлэмний Улсын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын спортын корпорац хамтран Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний аваргын алтан медаль хүртсэн тамирчид Тайланд улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон юм. Тодруулбал,

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байр Б.Даваасүрэн

II байр Б.Жигмэддорж

III байр: Б.Гантулга, А.Дөлгөөн

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байр: Д. Цолмон

II байр: Ч. Тунгалагтуяа

III байр: Б.Гантуяа, С.Оюундарь нар шалгарчээ.

Хуваалцах