Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэргүүн хатагтайн гоёл олныг алмайруулжээ

Эртний Грекийн хатдын даашинзны адил сул унжсан урт загвартай, мөр нь ил гарах уг даашинзан дээрээ тэргүүн хатагтай гоёмсог шигтгээтэй жижиг гар цүнх барьсан нь тун дэгжин болж түүнийг баярын гол эзэн мэт харагдуулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэргүүн хатагтайн гоёл олныг алмайруулжээ
Тэргүүн хатагтайн гоёл олныг алмайруулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама Кеннеди төвд жил бүр уламжлал болгон зохиогддог соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг баярт хүрэлцэн иржээ. Тэрээр уг арга хэмжээнд ирэхдээ Marchesa брэндийн ногоон өнгийн урт даашинз өмссөн нь олны анхаарлыг тун ихээр татжээ. Эртний Грекийн хатдын даашинзны адил сул унжсан урт загвартай, мөр нь ил гарах уг даашинзан дээрээ тэргүүн хатагтай гоёмсог шигтгээтэй жижиг гар цүнх барьсан нь тун дэгжин болж түүнийг баярын гол эзэн мэт харагдуулж байсан байна.

Хуваалцах