Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүссэнтэй холбоотой түр хязгаарлалт хийлээ

"Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын “Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүссэнтэй холбоотой Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалаар түр гүүр барих хүртэлх хугацаанд тус гүү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүссэнтэй холбоотой түр хязгаарлалт хийлээ
Тэрхийн голын гүүрэнд эвдрэл үүссэнтэй холбоотой түр хязгаарлалт хийлээ. Зураг: МҮОНРТ

"Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын “Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүссэнтэй холбоотой Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалаар түр гүүр барих хүртэлх хугацаанд тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байхаар хязгаарлалт тогтоосон байна.

Иймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүд өөр зам маршрут буюу урд талаараа Баянхонгор, Өвөрхангай аймаг, хойд талаараа Булган, Хөвсгөл аймгийн замыг сонгож явахыг анхааруулж байна" гэж Замын цагдаагийн газрын Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Хуваалцах