Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэрхийн голын гүүрийг түр хугацаанд хаалаа

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсантай холбогдуулан энэ сарын 3-ны 00:00 цагаас эхлэн гүүрийг түр хааж, эвдрэлийг засч дуусах хүртэл хугацаагаар гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрхийн голын гүүрийг түр хугацаанд хаалаа
Тэрхийн голын гүүрийг түр хугацаанд хаалаа. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсантай холбогдуулан энэ сарын 3-ны 00:00 цагаас эхлэн гүүрийг түр хааж, эвдрэлийг засч дуусах хүртэл хугацаагаар гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо.

Иймд энэ чиглэлд яваа тээврийн хэрэгслүүд өөр зам8 маршрут буюу урд талаараа Баянхонгор, Өвөрхангай аймаг, хойд талаараа Булган, Хөвсгөл аймгийн замыг сонгож явахыг анхааруулж байна.

Хуваалцах