Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэрхийн голын гүүрийн багана цуурчээ

Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн голын гүүрийн нэг багананд суулт өгч цуурчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэрхийн голын гүүрийн багана цуурчээ
Тэрхийн голын гүүрийн багана цуурчээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн голын гүүрийн нэг багананд суулт өгч цуурчээ. Тиймээс тухайн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүйг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Завхан, Увс аймаг руу зорчиход Тэрхийн гүүрээр дамжин өнгөрдөг. Тиймээс тус чиглэлийн хөдөлгөөн саатаж магадгүй байна. Түүнчлэн Завхан аймгийн Солонготын давааны зам шар усны үерээс болж сэтэрч мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байгаа. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Ахлах мэргэжилтэн н.Ариун-Эрдэнэ ингэж ярилаа.

Хуваалцах